"Шүүх одоо хүртэл байхгүй хуульд үндэслэж 1700 хэрэг дээр шийдвэр гаргаж, хохироочхоод байна"
00

Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа УДШ дээр Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсад шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. Гэтэл шүүх одоо хүртэл байхгүй хуульд үндэслэж 1700 хэрэг дээр шийдвэр гаргаж, хохироочхоод байна. Монголын шүүх дотор шүүгч биш прокурорууд суудаг болсон байна" гэлээ.



