"Петровис" ШТС-ын түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан асуудлыг шалгаж байна

Монополын эсрэг газраас ШТС-уудад илэрсэн зарим зөрчлүүдийн талаар танилцууллаа. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж. Өчигдөр ижил төрлийн зөрчил гаргасан шатахуун түгээх станцуудад ч хуульд заасан арга хэмжээ авч ажиллахаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.
Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.


