Сэлэнгэ аймгийн Баянгол суманд баавгай малчин руу дайрч, гэмтээжээ
00

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд баавгай малчин руу дайрч хазаж, самардсаны улмаас 35 настай эрэгтэй гэмтжээ. Гэмтсэн малчин эмнэлгийн тусламж авсан бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа аж.
Сэлэнгэ аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртох, малд халдах тохиолдол нэмэгдэж байна. Тус аймгийн 10 сумын нутагт энэ оны есдүгээр сарын байдлаар хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ.


