Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/barildaan.webp

Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ. Тус барилдааны үеэр шилдэг бөхчүүдийг шалгаруулах юм байна. Тодруулбал, ​Монголын Үндэсний Бөхийн холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа МЯНГАН ХҮЧТЭНҮҮДЭЭ тэргүүлсэн шилдэг бөхчүүдийг 2025 оны 06-р сарын 14-ний өдөр МҮБХ-ны “ДУРСГАЛЫН БАТЛАМЖ” , мөнгөн шагналаар урамшуулах юм байна.