СХД-ийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг яригдаж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
large68cd14f8f9b047338a080d82 (1).webp

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж буй гэх мэдээлэл бий. Тэгвэл тэдний оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Г.Батзориг нар яригдаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөө, СХД-ийн Засаг даргад Г.Батзориг томилогдохоор тохироогоо хийсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна.

З.Төмөртөмөө нь Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдож байсан бол Г.Батзориг нь СХД-оос НИТХ-д сонгогдож байсан юм.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулахаар товлосон. Бага хурлаар одоогийн нийслэлийн намын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь ажиллах даргыг сонгох юм.

Уг товыг гаргахаас гадна тэргүүлэгчид Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тохирсон аж.