Эрүүл мэндийн 147 байгууллагад зөрчил арилгах албан шаардлага хүргүүлжээ

Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд 147 байгууллагад нийт 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлжээ. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Мөн хугацаа нь дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах тухай 12 дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Хяналт шалгалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг 71.3 хувьтай гэж үнэлжээ. Энэ нь өмнөх оныхоос 4.4 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хяналт шалгалт болон мэргэжил, арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

.webp)

