Өчигдөр баавгай үзэгдсэн гэх 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
Баавгай202.webp

Улсын хэмжээнд аравдугаар сарын 18-19-ний өдрийн байдлаар баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, орон нутагт 14 дуудлага ирсэн байна.

Орон нутгаас Увс аймагт нэг, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт хоёр, Завхан аймагт нэг дуудлага бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу суурьшлын бүсэд айл өрхийн ойролцоо орж ирсэн дөрвөн баавгайг аюулгүй болгож агнасан бол хоёр баавгайг үргээн, суурьшлын бүсээс гаргаж, ой руу буцаасан байна. Мөн зургаан дуудлагын дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Харин нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага, мэдээлэл батлагдаагүй аж.