ХҮН намын зөвлөл: УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг сонслоо
00

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намуудын бүлэг, зөвлөлүүд тус тус хуралддаг. Өнөөдрийн тухайд гишүүд тойрогтоо төсвөө танилцуулж байгаа шалтгаанаар МАН-ын бүлэг хуралдаагүй бол АН-ын бүлэг Ажлын албаны даргаа томилсноор хурлаа завсарлуулсан юм.
Харин ХҮН намын зөвлөл өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал,
-УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээллийг УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б. Хэрлэн танилцуулж, гишүүд асуулт асууж санал хэллээ.
-2027 оны улсын төсвийн төсөлд хийсэн ХҮН намын Бодлого Судалгааны Төвийн мэргэжлийн дүн шинжилгээ бүхий дүгнэлтийг сонсож санал, шүүмжээ илэрхийллээ.


