Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн паралимпын наадмын аварга боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
suren.webp

Япон улсын Айчи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026” тав дахь удаагийн Азийн пара спортын наадам үргэлжилж байна.

Наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо.