У.Хүрэлсүх: П.Мөрөн бага насныхаа хүсэл мөрөөдлийг хөдөлмөр, тэсвэр хатуужлаар бүтээж, дэлхийн аваргын оргилд хүрлээ

Спорт
Ariunjargal
Унших: 1 мин
30
legacy:2026/10/Murunmoto/IMG_4088.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУХМ П.Мөрөн Rally-Raid дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Rally 3 ангилалд дэлхийн аварга болсон амжилтад нь баяр хүргэж, цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр “Аавтайгаа хамт мотоцикл унаж явсан зургаахан настай бяцхан хүү мото спортод анх хөл тавьж байлаа. Тэр хүү өнөөдөр Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан дэлхийн аварга болжээ” хэмээн бичсэн байна.

Мөн П.Мөрөн бага насныхаа хүсэл мөрөөдлийг хөдөлмөр, тэсвэр хатуужлаар бүтээж, дэлхийн аваргын оргилд хүрсэнд бахархаж буйгаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Аавынхаа замнал, алдар гавьяаг нэр төртэй үргэлжлүүлж яваа дүүдээ дараагийн олон улсын уралдаан, тэмцээнүүдэд тэргүүн эгнээнд хурдалж, алтан соёмбот Монголынхоо төрийн далбааг дэлхийн тавцанд дахин дахин мандуулахыг хүсэн ерөөе” хэмээн мэндчилгээндээ дурдсан байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүннү

    Ирхэд нь гавьяатыг нь өгөөрэй.

  • З
    Зочин

    Za odoo ingej surjignej daldaganahaa bolioo. Arai boditoi zuil hiij buteemeer bna hurelsuhee

  • З
    Зочин

    Хотоор мото орилуулдаг оркуудын нэг. Зайл2