Б.Энх-Эрдэнэ: Г.Занданшатарыг гүтгэсэн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг АТГ-т шалгуулна

Улс төр
UBn team
Унших: 1 мин 15 сек
00
MPA PHOTO 2026-9-100-0647.webp

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ өнөөдөр "Г.Занданшатарын нэр хүндэд халдаж, түүнийг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын нэр бүхий таван гишүүний асуудлаар АТГ болон хууль хяналтын байгууллагад хандах"-аа мэдэгдэв. Тодруулбал, Тэрбээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг АТГ-т шалгуулна гэв.

Учир нь тэднийг Салхитын мөнгөний орд болон Төв аймаг дахь Авдрантын ордтой холбоотой үндэслэлгүй мэдээллүүдэд Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг буруутгасан гэсэн юм.

Мөн тэрбээр "Салхитын мөнгөний ордын тухайд гадаадын иргэдийн  өмч байсан ба тэдгээр хүмүүсийн хооронд үүссэн маргаан шүүхийн байгууллагын албан тушаалтнуудтай холбогдож, тухайн үед Хэрэг, эрхлэх газрын дарга басйан Г.Занданшатар тусгай ажиллагаа явуулж улмаар тухайн ордыг төрийн мэдэлд авсан.

Үүний дараа уг хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцож, авлигын мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг төлөхөд ашигласан. Түүнчлэн Шадар сайд асан С.Амарсайхан 2026 оны 9 дүгээр сарын 16-нд Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа авч ашиглах гэж байсныг зогсоосон гэх агуулгаар мэдээлэл хийсэн ч үүнийг нотлох баримт дэлгээгүй" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон зарим ордыг төрийн мэдэлд авч, дахин ашиглах боломжийг судлах асуудлыг хөндөж байжээ. Энэ хүрээнд албан бичиг болон 143 хуудас бүхий танилцуулгыг холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Гэвч уг асуудлыг ордыг хувьдаа ашиглах гэж байсан мэтээр тайлбарласан нь бодит нөхцөл байдлыг өөрөөр харуулсан" гэлээ.