Чингэлтэй дүүргийн Засаг даргад З.Төмөртөмөө яригдаж байна

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж буй гэх мэдээлэл бий. Учир нь өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 7-нд хуралдуулахаар товлосон юм. Бага хурлаар одоогийн нийслэлийн намын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь ажиллах даргыг сонгох юм.
Уг товыг гаргахаас гадна тэргүүлэгчид Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тохирсон аж.
Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө яригдаж байна. Тэрбээр Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон байдаг.

.webp)
