Х.Нямбаатарын үед томилогдож байсан ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлж магадгүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
852865650_3195279794015955_5226138983222047893_n.webp

Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх 11-р сарын 7-нд хуралдуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Бага хурлаар одоогийн нийслэлийн намын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь ажиллах даргыг сонгох юм. Үүнээс гадна Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож байсан Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тохирсон байж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогоор дээрх хоёр хүнд албан ёсны мэдээлэл очоогүй байгаа аж.