Г.Лувсанжамц: Одоогийн нөхцөлд ОТ-н ногдол ашгийг иргэдийн данс руу хуваарилах эрх зүйн боломж байхгүй
01

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар иргэдийн санал асуулгыг цахимаар явуулж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр Төсөв өргөн барихаас өмнө иргэдээсээ санал асуулгаа авсан бол дараалал нь зөв байх байсан. Одоогийн нөхцөлд ОТ-н ногдол ашгийг иргэдийн данс руу хуваарилах эрх зүйн боломж байхгүй. Ногдол ашгийн мөнгөөр ЗГ-ын өрийг дарж байвал урт хугацаандаа Монгол Улсад хэрэгтэй" гэлээ.


