Гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэнийг шүүнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
BIGO5147.webp

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,201 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,476 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 770 хэрэг шинээр нээж, 342 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Жишээлбэл, Н.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгтээ зөрчилгүй хяналт шалгалт хийлгэж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн байна. Уг иргэнд Эрүүгийн  хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.