"Хамтдаа нисэх БОЛОМЖ” 1+1 Урамшуулал

“Чингис Аэрлайнс Юнити” ХХК-аас таныг хайртай, дотны хүнтэйгээ 1+1 урамшууллын нөхцөлөөр аялахыг урьж байна.
Үндсэн зорчигч нислэгийн тийзээ худалдан авснаар хамт зорчих нэг зорчигч зөвхөн ТАКС-аа төлөөд зорчих боломжтой.
-Урамшуулалд хамрагдах чиглэлүүд:
-Улаанбаатар - Чойбалсан - Улаанбаатар
-Улаанбаатар - Даланзадгад - Улаанбаатар
-Улаанбаатар - Мөрөн - Улаанбаатар
Урамшууллын хугацаа: 2026.10.15-2026.12.31-ний нислэгүүд
Урамшууллын нөхцөл:
-Үндсэн зорчигч тийзний үндсэн үнэ болон таксаа төлснөөр нэмэлт нэг зорчигч зөвхөн таксаа төлж нисэх боломжтой
-Нэмэлт зорчигч нь нярайгаас бусад хүүхэд болон насанд хүрсэн хүн байж болно
-Нислэг бүрийн урамшуулалт суудлын тоо хязгаартай
Анхаарах зүйлс:
Нэг захиалгад зөвхөн 1 нэмэлт зорчигч бүртгэх боломжтой бөгөөд хоёр ба түүнээс дээш нэмэлт зорчигчтой тохиолдолд тус бүрд нь тусдаа захиалга үүсгэнэ үү
-Үндсэн захиалга үүсгэсний дараа урамшууллын зорчигчийг нэмж нөхөж бүртгүүлэх боломжгүй. Иймд захиалга хийхдээ урамшуулалд хамрагдах зорчигчоо урьдчилан төлөвлөж, хамтдаа бүртгүүлнэ үү
-Үндсэн зорчигч захиалгаа цуцалсан тохиолдолд 1+1 урамшууллын эрх хүчингүй болохыг анхаарна уу
-Цуцлалт болон буцаан олголтыг компанийн үндсэн тарифын журмын дагуу шийдвэрлэнэ.
Та бүхэн chingisair.com сайтаас ОД тэмдэглэгээтэй, урамшуулалд хамрагдах нислэгээ сонгон захиална уу.
Лавлах утас: 1800-2888
Хамтдаа аялж, мартагдашгүй дурсамжаа бүтээе!
#ChingisAirlines


