НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна

Эдийн засаг
UBn team
Унших: 1 мин
00
MPA40266.webp

Энэ оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна.

Хэрэв та

-Автотээврийн хэрэгслийн албан татвар

-Галт зэвсгийн албан татвар

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

-Газрын төлбөр /газар эзэмшигч/

-Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/

-Малын тоо толгойн албан татвар

-Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.