Дээд шүүхийн шүүгчээр З.Ганзоригийг томилох асуудлыг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
00
1460e17cd8ec4b4e89cf65831959873d.webp

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асуусан. Гишүүд, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарах, цаашид юуг засаж өөрчлөх шаардлагатай байгааг тодруулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёсто
йг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийлсэн.

Гишүүд хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалаа. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр болов.