Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-аас маргааш тайлбар хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
IMG_4522.webp

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ болон Финланд, Беларусь улсад Төрийн айлчлал хийж буй. Харин түүнийг эзгүй хойгуур Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн эсрэг хэд хэдэн ноцтой мэдээллүүдийг цацсан. Тухайлбал, -Надаар “МАН-ын дараагийн даргад нэр дэвшихгүй” гэсэн өргөдөл бичүүлж авсан нь шургуулганд нь байгаа.

-Эд хөрөнгүүдээ УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы нэр дээр шилжүүлсэн

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад Ерөнхий сайд, МАН-ын даргын албыг хашиж, 2028, 2032 оны сонгуулийг удирдана гэх мэт зүйлийг ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж буй бөгөөд маргааш ЕТГ-аас дээрх мэдээллүүдэд тайлбар өгөхөөр болжээ.