45 орны 4000 орчим тамирчин оролцох Азийн паралимп өнөөдөр эхэллээ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
854992824_1559980506158793_635686044344150513_n.webp

“Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадам Япон улсын Айчи мужийн Нагоя хотод аравдугаар сарын 18-нд эхэллээ. Аравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тус наадамд 45 орны 4000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улс энэ удаагийн наадамд спортын 10 төрөлд 46 тамирчин, 18 дасгалжуулагч, 12 албаны хүн буюу нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Азийн пара наадам нь тивийн хэмжээний томоохон спортын тэмцээн бөгөөд энэ удаа тамирчид 18 спортын төрөлд медалийн төлөө өрсөлдөх юм.

Монгол Улс Азийн пара наадамд анх 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон тэмцээнээс эхлэн оролцож иржээ. Манай тамирчид 2010–2022 онд зохион байгуулагдсан дөрвөн удаагийн наадмаас таван алт, есөн мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн амжилттай.

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид өмнөх амжилтаа ахиулахын төлөө спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд тэмцээн аравдугаар сарын 24-нд өндөрлөнө.