Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн гэх 2 дуудлага бүртгэгджээ

Энэ сарын 18-19-нд буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймаг, нийслэлээс суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гэх 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс
-Нийслэлд: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2 дуудлага, мэдээлэл,
-Орон нутагт: Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан аж.
Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага мэдээлэл батлагдаагүй байна.


