Сагсан бөмбөгийн домогт Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа
00

Сагсан бөмбөгийн домогт тамирчин Коби Брайнт болон Ванесса Брайнт нарын ууган охин Наталья Брайнт 23 насандаа “Victoria’s Secret Fashion Show 2026” загварын шоунд анх удаа оролцож, загварын тайзнаа алхлаа.
Тус шоу аравдугаар сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Калвер-Сити хотод болжээ. Энэ үеэр Наталья Брайнт “Victoria’s Secret” брэндийн залуучуудад зориулсан “PINK” брэндийн загвараар гоёсон байна.
Тэрээр ирвэсний хээтэй хар топ, тод ягаан богино цамц, олон өнгийн эрдэнийн чулуугаар чимэглэсэн жинсэн өмд өмсөж, мөнгөлөг өсгийтэй гутал болон гялалзсан жижиг цүнхээр төрхөө бүрдүүлжээ.


