Ойн газрын дарга Б.Оюунсанаа ажлаа хүлээлгэн өгч НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн төвд ажиллахаар болжээ
00

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн төвд мэргэжлээрээ ажиллахаар болсон тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
Б.Оюунсанаа нь ажлын гараагаа 2000 онд МУИС-ийн Ой судлалын тэнхимд туслах ажилтнаар эхлүүлж байсан бөгөөд 2022 оноос өнөөг хүртэл Ойн газрын даргаар ажиллажээ.
Хамгийн сүүлд тэрбээр 2014 оны аравдугаар сард АНУ-ын Харвардын их сургуулийн Ойн судалгааны хүрээлэнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Ойн экологийн хамтарсан судалгаа" сэдвээр мэргэжил дээшлүүлсэн байна.


