Долоо хоногт 85 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгджээ
00

Улсын хэмжээнд аравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлага нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 54 суманд бүртгэгджээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалан, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс зургаан иргэнийг гаргасан байна.
Нийт дуудлагын 85 нь объектын гал түймэр, гурав нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ.


