У.Анужин “Айчи-Нагояа-2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
10

Айчи-Нагояа 2026 Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өрсөлдсөн тамирчин У.Анужин хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хагас шигшээд Казахстаны жүдоч Ажар Асхатад вазари үнэлгээгээр ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулж, ийнхүү Азийн наадмын медалийн эзэн боллоо.



