Сайдынхаа эсрэг "Шүгэл үлээсэн" гэх ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ажлаас нь чөлөөлөөгүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
11
untitled-11.webp

Өнгөрсөн есдүгээр сард ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тэргүүтэй албан тушаалтнууд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы эсрэг хэвлэлийн хурал зохион байгуулж, хамаарал бүхий хүмүүсээ томилуулахаар шахдаг, дарамталдаг гэх мэт мэдээллийг хийж байсан.

Харин Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас чөлөөлж, нэр дурдагдсан хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх үүргийг ХЗДХ-ийн шинэ сайд Г.Тэмүүлэнг өгсөн байдаг.

Гэвч ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ажлаас чөлөөлөгдөөгүй, ажлаа хэвийн гүйцэтгэж байна. Тодруулбал тэрбээр ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанд оролцохоор иржээ.