Б.Энхбаяр: Төрийн өмчийн 5 мянга орчим байгууллага жилд 30 сая ам.доллароор байр түрээсэлж байна
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Төрийн өмчийн 5 мянга орчим байгууллага жилд 30 сая ам.доллароор байр түрээсэлж байна. Харин 5 тэрбум төгрөгийг байр түрээслээд олж байна" гэв.



