Дундговь аймаг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийгэм
О.Алуунгуа
О.АлуунгуаУнших: 1 мин
00
833868873_1415147566786182_961792497941450856_n-1.webp

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох албаныхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улстай 2028–2032 онд хамтран ажиллах Улсын хөтөлбөрийн баримт бичигт орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тусгах болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд талууд цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр, мөн техникийн түвшинд хамтран ажиллах талаар санал нэгдлээ. Түүнчлэн орон нутгийн урт хугацааны хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан юм.

Уулзалтын үеэр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, бэлчээр болон усны нөөцийн зохистой менежментийг дэмжих, орон нутгийн бизнес, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилт, иргэд, залуучуудын оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.