ГЕГ: БНХАУ-аас ухна, ямаа импортолсон гэх мэдээлэл сүүлийн таван жилд бүртгэгдээгүй
00

Төв, Говь-Алтай аймагт ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан Хятадаас ухна, ямаа оруулж ирсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, сүүлийн 5 жилд БНХАУ-аас ухна, ямаа импортолсон гэх мэдээлэл гаалийн цахим санд бүртгэгдээгүй аж. Иймд гаалийн байгууллага уг асуудлыг шалгуулахаар холбогдох хууль, хяналтын байгууллагуудад ханджээ.


