Б.Энхбаяр: 10 сарын цалинг нь хурааж авах саналыг С.Цэнгүүн гишүүн гаргаад дэмжүүлчихсэн. Ийм санал гаргаж болдог юм уу
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний төсвийн тодотгол дээр гаргаж, дэмжүүлсэн саналтай холбоотойгоор "10 сар ажиллаад авсан цалинг нь хурааж авах саналыг С.Цэнгүүн гишүүн гаргаад дэмжүүлчихсэн. Ийм санал гаргаж болдог юм уу. Тэр хүмүүсийг одоо яах юм. Хуулийн дагуу л цалингаа авсан хүмүүс шүү дээ" гэв.



