Монсудар: Нэгдүгээр ангийн сурах бичгийг AI ашиглаж, сарын дотор боловсруулсан нь БАЙЖ БОЛОМГҮЙ ёс зүйн зөрчил

Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нартай хамааралтай компаниудаар хийлгэхээр болсон талаар "Монсудар" хэвлэлийн газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, нэгдүгээр ангийн сурах бичгийн шинэчлэл дээр мэргэжлийн хүмүүс урт хугацаанд ажилласан ч тэднийг тендерээс хасжээ. Мөн нэг сарын өмнө зарласан тендерт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын хамаарал бүхий компаниуд сурах бичиг хэвлэх эрхийг авч, AI ашиглан сарын дотор боловсруулж гаргасан нь хүүхдийн сурах эрхийг мөнгөнөөс болж зольж буйг онцоллоо. 1990 оноос хойш хүүхдийн сурах бичгийн чанар муудаж буй бөгөөд хамгийн их анхаарах ёстой тус номд гурван хөлтэй хүүхэд байгаа нь байж боломжгүй ёс зүйгүй асуудал гэв.



