Ч.Лодойсамбуу: Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй шүү. Хэдэн сайд нар нь гарч ирээд далдганаад байх юм. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа та, Б.Энхбаяр сайд аа. ЗГ-ын сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо" гэв.



