ЭМЯ: Эрхүүд ТАРВАГАН ТАХЛЫН тохиолдол батлагдаагүй, Монголд үүсэх эрсдэл бага

Нийгэм
О.Алуунгуа
О.Алуунгуа
Унших: 1 мин
01
d8596127cd47bf4265c5d5c136f22ad219e28012-1.webp

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах хүрээлэнгийн лаборант тарваган тахлын улмаас нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Үүнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төв албан ёсны мэдээлэл авахад ОХУ-ын холбогдох байгууллагаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй гэж мэдэгджээ.Шалгалтаар тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгчтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй, нас барсан лаборантын ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй байна. Тухайн өвчтөнд “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьжээ.Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын эрүүл мэнд, хил, халдварын чиглэлийн байгууллагууд хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна. Гэсэн ч хилийн нэвтрэх цэгүүдийн хяналт, тандалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.