Ө.Шижир: Сайд нар ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж байна
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Бид тийм баян улс болчихсон юм уу. Сайд нар ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж байна. Өмнөх сайд нар нь дараагийн сайддаа хөрөнгө оруулалтын орон зай үлдээхгүй байна. Энэ хэвээр явсаар байх юм уу" гэв.



