П.Мөрөн “Ралли-Рейд“-ийн ДАШТ-ий Мароккогийн гарааг 2-р байраар үргэлжлүүлж, 2-р үе шатанд 423 км зам туулна

Спорт
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2026/09/delkhiynavarga/murun.jpg

ОУХМ П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ Rallye du Maroc уралдааны 1-р үе шатыг 2-р байраар амжилттай дуусгалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан: "1-р үе шатны замын нөхцөл маш хүнд, уулын хэсэг ихтэй, шулуун замд том чулуунуудтай байсан нь бараг эндуро уралдаан шиг байсан" гэдгийг онцоллоо.

Өнөөдөр П.Мөрөн Монголын цагаар 16:47 цагт 2-р үе шатны гараанаас гарна. Энэ өдөр нийт 423 км зам туулах бөгөөд үүнээс 300 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг юм. 2-р үе шат нь Атласын нурууны уулын хэсгээр эхэлж, чулуурхаг зам болон элсэн хэсгээр үргэлжлэхээр төлөвлөгджээ.