Унгар улсад болох жүдо бөхийн “Их дуулга“ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцоно

Спорт
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:2026/09/ariunjargal/baasansuren.jpg

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ. Азийн наадам болон ДАШТ-ий өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлог тус тэмцээнд 70 орны 530 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ.

Монгол Улсаас эрэгтэйчүүдийн гурван жинд зургаа, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд дөрвөн тамирчин өрсөлдөнө. Эрэгтэй:

60 кг – Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан

66 кг – Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж

73 кг – Л.Энхдөл, Л.Анхзаяа

60 кг- Б.Бат-Энэрэл

66 кг- Ө.Бямбасүрэн

Эмэгтэй:

48 кг – Б.Баасанхүү

52 кг – Б.Уранзаяа

57 кг – Л.Сосорбарам

78 кг – О.Хүслэн

Монголын багийг хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдан оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болно. Харин тамирчдын сугалааг маргааш зохион байгуулахаар төлөвлөжээ.