Залуучуудын шигшээ баг маргааш эхний тоглолтоо хийнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин 2 сек
00
legacy:tsengeldeh toglolt/IMG_4785.JPG

Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхлэх юм. Эндээс “I” хэсгийн тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд тэмцээний өмнөх албан ёсны хэвлэлийн хурал боллоо.

legacy:tsengeldeh toglolt/IMG_4806.JPG

Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхлэх юм. Эндээс “I” хэсгийн тоглолтуудыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны байранд тэмцээний өмнөх албан ёсны хэвлэлийн хурал боллоо. Умард Марианы Арлуудын багаас ахлах дасгалжуулагч Ацүши Ханита, тоглогч Пол Лизама нар багаа төлөөл хэвлэлийн хуралд оролцлоо. Тэд Монголын баг хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа гол өрсөлдөгч. Өөрсдөө дотооддоо тоглодог тамирчдаасаа багаа бүрдүүлж ирсэн. Цааш шалгарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа талаараа ярьсан юм.

legacy:tsengeldeh toglolt/IMG_4812.JPG

Умард Марианы Арлуудын багаас ахлах дасгалжуулагч Ацүши Ханита, тоглогч Пол Лизама нар багаа төлөөл хэвлэлийн хуралд оролцлоо. Тэд Монголын баг хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа гол өрсөлдөгч. Өөрсдөө дотооддоо тоглодог тамирчдаасаа багаа бүрдүүлж ирсэн. Цааш шалгарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа талаараа ярьсан юм.