ЗӨСҮТ: ОХУ-д хуруу шил хагалсан ажилтан вирус авч нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээгүйг ОХУ-ын талаас ҮГҮЙСГЭСЭН

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 8 сек
30
834181570_1586391962965997_48566529651063645_n-1.webp

Сошиал орчинд "ОХУ-ын Иркутск мужид 28 настай, Тахлын вирус судлалын лабораторийн ажилтан эмэгтэй аюулт тахлын нянтай хуруу шил хагалснаа нуусан байна. Өөрөө тэрнээсээ халдвар авч өвчлөн эмнэлэгт 3 хоноод 10.02-нд нас баржээ. Халдварыг уушигны тахал гэж үзэж байгаа ба, одоогоор 1,2-р хавьталтай 200 орчим хүнийг 5 эмнэлэгт тусгаарласан байгаа юм байна шүү" гэх мэдээлэл гараад байгаа юм.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс /ЗӨСҮТ/ тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна. Үүний дагуу ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй болохыг мэдээллээ.

ОХУ-ын РИА Новости мэдээллийн агентлагийн 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн мэдээлэлд дурдсанаар, Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгч бичил биетэнтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй бөгөөд лаборантын өвчлөл нь эрхэлж байсан ажилтай нь холбоотой болохыг тогтоогоогүй байна. Мөн өвчтөнөөс тарваган тахлын үүсгэгч болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд түүнд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьжээ.

Түүнчлэн Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутгийн эрүүл ахуй, халдвар судлалын нөхцөл байдал тайван байгаа бөгөөд биоаюулгүй ажиллагааны шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьсан комиссын дүгнэлтээр эмгэг төрүүлэгч бичил биетэнтэй ажиллах явцад ямар нэгэн осол, зөрчил гараагүй болохыг тогтоосон байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    rtfyuuhi

    ymarch beltgel hiih hereggui. harin darga nart tusgai emneleg, tohooromj, mon n 2 ih naydiin tahad zoriulsan tosov batlah estoi. end engiin irged bagtahgui.

  • М
    Мэргэн

    Өнөөдөр уг нь 2026.10.06-ны өдөр. Энэ мэдээлэл арай хоцрогдсон байна. Маш товчхон дурдахад Роспотребнадзор буюу хүмүүст энгийн ойлгогдохоор бичвэл Оросын мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс ирж шалгалт хийсэн. 1-рт: Халдвараар нас барсан лаборант эмэгтэйтэй ойр, хавьтал байж болзошгүй гэж тусгаарласан 187 хүний 60%-ийг нь шинжилгээнд хамруулж тусгаарлалтнаас явуулсан. 4 хүнд амьсгалын замын халдварын вирус илэрсэн ба 2 нь Ковид-19, 2 нь риновирусын халдвартай гэж лабораторийн шинжилгээгээр оношлогдсон байна. Уг эмэгтэй 09.25-нд тарваган тахлын амьд үүсгэгч буюу бактеритэй хуруу шилээ газар унагаж хагалсан гэдгээ нуусан. 09.29-нд уушгины хүнд хатгалгаа гэдэг оноштойгоор ирж, үзсэн эмнэлгийн эмч нар Ковид-19 байж болзошгүй гэж оношлон (ECMO) уушги орлуулагч амьсгалын аппаратанд оруулсан. 10.02-ны шөнө нас барсан. Тухайн эмнэлэгт болон бурхан болоочийн ажиллаж байсан Алс Дорнод, Сибирийн тахлын эсрэг шинжлэх ухааны судлагааны хүрээлэнгийн лабораторид хяналт, шалгалт болон тандалтын мөрдлөгийг хийсэн. Уг лабораторийн ажилтнуудад эрүүл мэндийн үзлэг хийж, лабораторийн шинжилгээнүүдийг хийсэн. Хийсэн шинжилгээнүүдэд тарваган тахлын ямар нэгэн үүсгэгч болон бусад халдварын шинж тэмдэг, үүсгэгч, нян, бактер илрээгүй. Сошиалд бичсэн шиг хүүхдийн эмнэлэг, Эрхүүгийн 1, 3, 10-р эмнэлгүүдийг хаасан зүйл байхгүй. Эдгээр эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, төлөвлөгөөт болон эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байна. Харин хавьтал байж болзошгүй хүмүүсийг явуулахдаа 7 хоног өөр газар оронд ах дүү нарындаа зочлохгүй байх, гэрээсээ аль болох гарахгүй байх, биеэ ажиглах зөвлөгөө өгсөн гэжээ. Тарваган тахлын тохиолдол гарлаа гэдэг сошиалд гарсан мэдээнээс болж хүмүүс аптекээс их хэмжээгээр маск, гар халдваргүйтгэх уусмал, антибиотик авах гэсэн оролдлогууд гарсан байна. Уг лаборант эмэгтэй Буриад руу яваагүй гэжээ.

  • З
    Зочин

    Компютерийн програмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсдөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг