Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх IBA-ийн албан ёсны зөвлөх нь боллоо
00

Монголын Боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев өөрөө санал болгосноор албан ёсны зөвлөх нь боллоо.
Турк улсын нийслэл Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов. Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо.
Их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов. IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон сонгосон байна.



