Х.Нямбаатар: Анод банкны асуудлыг тодруулахаар ЦЕГ-т үүрэг өгсөн

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:Nyambaatar gishuun/6110af4f7b686 copy copy.jpg

Сүүлийн үед 2008 онд дампуурсан Анод банктай холбоотой мэдээллүүд гараад буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,

"Би хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээллийг сонссон. Тиймээс өнөөдөр ЦЕГ-ын даргад уг асуудлыг тодруулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсны мэдээлэл өг гэсэн үүрэг чиглэл өгсөн. Миний хувьд тухайн лайвыг ухрааж үзсэн. Үнэхээр тэр лайв дээр дурдагдаж байгаачлан нөхцөл байдал тулгарсан бол маш их ноцтой асуудал. Тиймээс өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл өгөх байх" гэлээ.