Х.Нямбаатар: Монгол хүний аминд хүрсэн ОХУ-ын иргэнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/208179744_328217035684959_84615637795478099_n.jpg

ОХУ-ын Буриадын гурван иргэн есдүгээр сарын 24-25-ныг шилжих шөнө архидан согтуурсан үедээ Монгол Улсын иргэний толгойн тус газарт алхаар цохин хүнд гэмтэл учруулснаас үүдэн хохирогч гэмтлээ даалгүй нас барсан юм. Тэгвэл уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, "Манай улс ОХУ-тай 30 хоног харилцан визгүй зорчих гэрээтэй. Өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс эхлэн орж ирэх иргэдийн тоо зогсонги байдалд орсон. Манай улсад ирсэн аль ч улсын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг сахих үүрэгтэй. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой.

Монгол Улсын иргэний амь насанд хүрсэн ОХУ-ын иргэдийг яллагдагчаар татаад, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.