Х.Болорчулуун: Гурилын үнэ зах зээлийн зарчмаараа өсөж байгаа, хуурай хууль гаргаад үнэ тогтворжуулах боломжгүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин 40 сек
50
legacy:Bolorchuluun gishuun/MPA_9128.jpg

Улаанбуудайн үнэ нэмэгдсэнээс болон бусад шалтгаанаар гурилын үнэ нэмэгдэж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаас гурилын үнэ яагаад нэмэгдэж байгаа талаар тодрууллаа.

-Гурилын үнэ сүүлийн үед эрчимтэйгээр нэмэгдэж байна. Килограмм тутамдаа 400-600 төгрөгөөр нэмэгдсэн. Түүнээс гадна атар талх хүртэл үйлдвэрээсээ 2000 төгрөгөөр гарч байна. Өнгөрөгч хавар гурилын үнийг тогтвортой барина гээд хууль тогтоосон шүү дээ. Гэтэл яагаад гурилын үнэ нэмэгдээд байгаа юм бэ. Үүний гол шалтгаан юу байна?

-Гол нэрийн бүтээгдэхүүн тэр дундаа гурил болон махны үнэ нэмэгдэхэд хүмүүс их эмзэг хүлээж авдаг. Улаанбуудайн үнэ өссөн байгааг бүгд мэдэж байгаа. Үүнээс шалтгаалаад гурилын үнэ дагаад өссөн.

Улаанбуудайн үнэ яагаад өссөн бэ гэвэл түлш өнгөрсөн жилээс 40 хувиар өссөн. Ургамал хамгааллын үнэ 80 хувиар өссөн. Бордооны үнэ 100 хувь өсчихсөн. Үүнээс харахад улаанбуудайнд ордог зардал дунджаар 60 хувь өссөн байгаа. Тиймээс улаанбуудайн үнэ өнгөрөгч жилээс 40 хувиар өссөн.

Улаанбуудай нь өөрөө гурилын үйлдвэрлэлийн зардлын 70 хувьд ордог. Тиймээс яах аргагүй гурилын үнэ нэмэгдсэн. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд гурилын үнэ тогтвортой байсан. Тийм учир үнэ гэнэт нэмэгдлээ гэж иргэд бухимдаж байгаа юм билээ.

-Одоогоор гурилын үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэж харж байна?

-ХХААХҮЯ нь гурилын үнийг тогтоохгүй. Энэ бол зах зээлийн жамаар явж байгаа.

-Гурилын үнийг тогтвортой байлгах талаар хөтөлбөр баталсан?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн 15 хувийн хүүтэй зээлийг гурилын үйлдвэрүүд авбал үүнийг нь 5 болгож өгнө гэсэн үг. Гэтэл гуриланд ордог улаанбуудайн үнэ 40-50 хувь өсчихсөн байхад гурилын үнийг тогтвортой байлгах боломжгүй.

-Одоо яагаад хууль хэрэгжихгүй байна вэ. Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд танай яам хэрхэн ажиллах вэ?

-Хуурай хууиар үнийг барьж болохгүй. Зах зээлийн зарчмаар үнэ өсч байгаа. Өмнө нь буудайн үнэ савласан уснаас ч хямд байсан. Үнийг нь цаашид барих боломжгүй, хүчээр буулгах боломж ч байхгүй.

-Цаашид гурилын үнэ нэмэгдэх үү?

-Цаашид нэмэгдэхгүй байх гэж бодож байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    ТБНТМ Нэгдсэн холбоо.

    Эдийн засгийн наад захын мэдлэггүй амьтан уу та Импортийн татварыг тэглээд орос хятадын улаанбуудай гурилыг оруулж ирээд хямдхан гурил иднэ гэж бодож байна уу Үгүй шүү татваргүй ч маш үнэтэй орж ирнэ. Хамгийн аюултай үр дагавар нь 2 жилийн дотор Монгол Улс Үндэсний тариалангийн үйлдвэрлэлгүй болно. Тэр цагаас эхлээд та бид хоёр иддэг гурилиараа орос хятадын хараат болно. гоё байна уу?

  • А
    Ашиг сонирхолын зөрчилтэй сайд

    Зах зээлийн жам гэж байгаа бол Гурил улаанбуудайн импортын татварыг тэглэж өрсөлдөөний зарчимаар амьдрах нөхцөлийг ард түмэнд МАН-н засгийн газар бүрэлдүүлэн өгөх хэрэгтэй. Болорчулуун гэдэг нөхөр өөрөө гурилын үйлдвэрийн эзэн ашиг сонирхолын зөрчилтэй . 2024 оны сонгуульд МАН-г Болорчулуун сайдтай хамт хариуцлага тооцох цаг ирнэ дээ. Жду гийн хэрэг хэзээ нэг өдөр сөхөгдөх цаг ирнэ. Дэлхий даяар улаанбуудайн үнэ буурч байгаа гэдгийг сануулья

  • Т
    Тариалангийн бүс нутгийн тариаланчид малчдын холбо

    Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Яам Жинхэнэ ажилаа амьдралаа мэддэг сайдтай болсон байна маш зөв энэ САйд чинь харин амьдралтайгаа ойр явдаг үнэнийг хэлдэг худлаа ярьдаггүй зоригтой сайд байна. Дэлхий даяараа улаан буудайн үнэ өсчихөөд байхад зарим улсад нь улаанбуудай олдохгүй өлсгөлөн улс болчихоод байхад юу яриад байгаа юм бэ? Бид өөрийн улаанбуудайтайгаа өөрийн гурилтайгаа байгаа нь их юм. Монголчууд Хэдий болтол тариаланчдынхаа бүсийг чангалж гурилийн үйлдвэрүүдээ ашигтай ажиллуулж ард иргэд нь хямд гурил идэх билээ дээ. Цаашид ч Дэлхий даяар Улаанбуудайн үнэ өснө.Ард иргэд минь тариаланчдийн үнэнхүү хөлс хүч шингэсэн өндөр үнэтэй гурилаа идэж сур.Хямгатай бай. Сурвалжлагч охин чи 15 градусын хүйтэн цас бороонд тариагаа хурааж байгаа тариаланчаас очоод сурвалжлага аваад улаанбуудай яаж бий болдогыг мэдээд ирдээ.

  • З
    Зочин

    Өөрөө гурилын үйлдвэртэй. Илт ашиг сонирхлын зөрчилтэй ингэж хууль зөрчиж болдог юм уу

  • З
    Зочин

    Өөрөө гурилын үйлдвэртэй. Илт ашиг сонирхлын зөрчилтэй ингэж хууль зөрчиж болдог юм уу