Б.Энх-Оргил энэ сарын 21-нд “Оne championship”-т анхны тулаанаа хийнэ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8.26/252469484_1006307183247674_7116078189023643927.jpg

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд "Степп Арена"-д ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болсон. Уг тэмцээнд “Шандас ММА” клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил ялагчаар тодорч “ONE championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнагдсан юм. Тэгвэл Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны “ОNE Championship” холбооны октагонд өрсөлдөх болж түүний анхны тулааны тов гарав.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Тайландын нийслэл Бангкокын алдарт “Лумпини стадиум”-д болох “ONE Fight Night-9” арга хэмжээнд Филиппиний тамирчин Адонис Севилленотой тулалдана.

Эх сурвалж: MGL sport