Татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл ДЭМЖИГДСЭНГҮЙ

Улс төр
UBn team
Унших: 1 мин 39 сек
00
855874094_1473068004326047_7939279176192628994_n.webp

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Өнгөрсөн баасан гарагт Улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 31 гишүүн өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь , бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байя гэдэг өөрчлөлт оруулах гэж байсан. Гэтэл хуулийн төслөө хамтран санаачлаад, гарын үсэг зурсан МАН-ын гишүүд эсрэг санал дараад хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй.

Улсын төсвийг онлайн нээлттэй болгох хуулийн төслийг 31 гишүүн хамтран санаачилж, гарын үсгээ зураад өргөн барьсан. Энэ бол бага тоо биш. Маш их гишүүд дэмжсэн. Гэтэл яг хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд эсрэг санал дарж байгаа нь итгэл үнэмшлээсээ буцаж байгаа хэлбэр. Мөн хууль санаачлагчид өөрсдөө хариуцлагагүй байна.

Санаачилсан хуулийн төслөө өөрсдөө эсрэг дараад унагаж байгаа нь байж боломгүй үйлдэл" гэсэн бол

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа

ЗГ саналаа 3-р хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь өгсөж бэлдсэн заль. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй буюу ЗГ-ын төсөв энэ хэвээр явна гэсэн үг" хэмээлээ.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт С.Цэнгүүн нарын 31 гишүүн уг хуулийн төслийг өргөн барьсан байна. Тус хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь , бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байя гэдэг өөрчлөлт оруулах гэж байсан. Гэтэл хуулийн төслөө хамтран санаачлаад, гарын үсэг зурсан МАН-ын гишүүд эсрэг санал дараад хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй.