Хоёр дүүргийн Засаг даргыг чөлөөлсөн үндэслэлийг Хотын дарга ийн тайлбарлав

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
855382666_1895942861391529_2483802027344824742_n.webp

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх 11-р сарын 7-нд хуралдуулахаар товлосон. Мөн тус хуралдаанаар Х.Нямбаатарын үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдож байсан Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл тэднийг чөлөөлөх болсон үндэслэлийг Хотын дарга Б.Пүрэвдагва "СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын хувьд улстөрийн шийдвэр гаргасан" гэлээ.

Өдгөө СХД-ийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг, Чингэлтэй дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн нэр яригдаж байгаа билээ.