Ө.Шижир: Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх хуулийн төсөл юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөгдөж, төлөвлөгдсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл унасан юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа
ЗГ саналаа 3-р хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь өгсөж бэлдсэн заль. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй буюу ЗГ-ын төсөв энэ хэвээр явна гэсэн үг" хэмээлээ.


