ТАНИЛЦ: Оюутолгойн хоёр их наядын ногдол ашгаар Б.Найдалаа 18 төсөл, Л.Энх-Амгалан 17, Ц.Сандаг-Очир, Э.Батшугар нар тус бүр нэг төсөл САНХҮҮЖҮҮЛНЭ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 17 сек
10
att.qQ9i4l2aKibKvswPrs0h4BMZeS9WGtPZDPO5i2opjBg.webp

Монгол Улс 2027 онд Оюутолгой төслөөс нийт гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Үүний нэг их наядыг иргэдийн “Хуримтлалын сан”-д төвлөрүүлж, үлдсэн хоёр их наядаар нийгэм, дэд бүтцийн суурь асуудлуудыг шийдвэрлэхээр ЗГ-аас төсвийн төсөлд тусгасан нь иргэд олон нийтийн дунд маргаан дагуулж, улмаар цахимаар олон нийтийн санал асуулгыг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн. Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр буюу дансандаа авах хүсэлтэй байгаа ч хуулийн боломжгүйг Засгийн газраас онцлоод, хэрэв бэлнээр олгох бол Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дурдсан байдаг.

Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар, долоон сайдад 1 тэрбум 964 сая 608 мянга буюу бараг хоёр их наядын 51 төсөл, арга хэмжээг хуваарилсан байна. Үүнээс:

-Эрчим хүчний сайд Б.Найдалаа - 18 төсөл /789.7 тэрбум төгрөг/

-Боловсролын сайд Л.Энх-Амгалан - 17 төсөл /572.6 тэрбум төгрөг/

-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан - 7 төсөл /305 тэрбум төгрөг/

-ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат - 4 төсөл /82.2 тэрбум төгрөг/

-Сангийн сайд З.Мэндсайхан - 3 төсөл /129.4 тэрбум төгрөг/

-БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир - 1 төсөл /35.4 тэрбум төгрөг/

-Эрүүл мэндийн сайд Э.Батшугар - 1 төсөл /50 тэрбум төгрөг/ санхүүжүүлэх аж. Тэгвэл доорх мэдээллээс хэний хариуцсан салбарт ямар ямар төсөл, арга хэмжээ санхүүжүүлэхээр тусгасныг сонирхоцгооё.

Дашрамд, Оюутолгойн ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гараагүй учраас Эрчим хүчний сайдын 18, Зам, тээврийн сайдын долоо, Боловсролын сайдын 17 төсөл, арга хэмжээ эрсдэлтэй байгааг Аудитын дүгнэлтэд үндэслэн бид өмнө нь онцолж байсан билээ. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЗУРГИЙН ЦОМОГ