Ч.Золбаярыг ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны аравдугаар сарын 23-ны Б/26 дугаар тушаалаар Чулуунцэцэгийн Золбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Тэрбээр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт 25 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд бодлого, төлөвлөлт, компанийн удирдлага, төрийн захиргаа, кибер аюулгүй байдал болон харилцаа холбооны зохицуулалтын чиглэлээр мэргэшин, арвин туршлага хуримтлуулсан.
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа яамны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах, төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана.


