С.Цэнгүүн: Татвар төлөгчдийн мөнгийг бүх задаргаатайгаар нь цахимд байршуулдаг байх хуулийн төслийг хамт санаачилсан МАН-ын гишүүд эсрэг санал өгч унагалаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 9 сек
10
858378706_1318948676922594_3174880134860399359_n.webp

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргааг ил болгох хуулийн төсөл чуулганаар дэмжигдээгүй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт Улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 31 гишүүн өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь , бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байя гэдэг өөрчлөлт оруулах гэж байсан. Гэтэл хуулийн төслөө хамтран санаачлаад, гарын үсэг зурсан МАН-ын гишүүд эсрэг санал дараад хуулийн төслөө дэмжүүлж чадсангүй.

Улсын төсвийг онлайн нээлттэй болгох хуулийн төслийг 31 гишүүн хамтран санаачилж, гарын үсгээ зураад өргөн барьсан. Энэ бол бага тоо биш. Маш их гишүүд дэмжсэн. Гэтэл яг хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд эсрэг санал дарж байгаа нь итгэл үнэмшлээсээ буцаж байгаа хэлбэр. Мөн хууль санаачлагчид өөрсдөө хариуцлагагүй байна.

Санаачилсан хуулийн төслөө өөрсдөө эсрэг дараад унагаж байгаа нь байж боломгүй үйлдэл" гэлээ.

Мөн тэрбээр "Монгол Улсын төсөв нам тэжээдэг байж болохгүй. Тиймээс анхнаас нь юунд төлөвлөгдөж, төсөвлөгдөж байгааг нь иргэддээ харуулдаг байх хэрэгтэй. Харуулдаггүйн улмаас юу болдог гэхээр хаа нэгтэйгээс нууц файл гарч ирдэг. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөө ээжийн сургуульд мөнгө тавиулсан байх. Үнэн худал нь мэдэгдэхгүй. Үүнийг нь УИХ-ын гишүүд нь ч төсвийн төслөөс харах боломжгүй байдаг. Тиймээс төсвийн задаргааг ил болгох хуулийн төсөл хэлэлцсэн ч МАН-ын гишүүд унагалаа" гэлээ.