“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” орон даяар үргэлжилж байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
856597365_1854694725800396_310868426881367793_n.webp

“Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө”
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Ариунболд, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар нар оролцож, хүүхэд, залууст өөрсдийн туршлагаасаа хуваалцан, санал бодлоо солилцлоо.

859100110_1833743484374112_6087251350098636740_n.webp


Энэ жилийн аяны “Мэдээллийг AI-аас – Шийдвэрийг Та өөрөө” уриа нь хиймэл оюун ухааны эрин үед санхүүгийн зөв мэдээллийг олж авах, түүний үнэн зөв, найдвартай байдлыг нягтлан шалгах, улмаар өөрийн хэрэгцээ, зорилгод нийцсэн санхүүгийн шийдвэрийг бие даан гаргахын чухлыг онцолж байна.
Иргэн бүр санхүүгийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хуримтлалын зөв дадлыг хэвшүүлэн, өнөөдрийн зөв шийдвэрээрээ маргаашийнхаа санхүүгийн баталгааг бүтээцгээе.


859694507_1055346967510633_9174103763104984927_n.webp


862478969_998978496558077_4557683373839103649_n.webp


856834799_1572881604513358_141743066302639716_n.webp


#20саятөгрөгдаатгагдсан
#ДэлхийнХуримтлалынӨдөр2026
#МэдээллийгAIаасШийдвэрийгТаӨөрөө
#Хуримтлал #СанхүүгийнБоловсрол #ХадгаламжийнДаатгал